НЭГ. Монголын хөгжмийн уран бүтээл, ардын хөгжмийн уран бүтээлиин шүтэлцээ
Өнөөгийн дэлхийн боловсон соёлт улс угсаатны нэгэн адил Монголын ард түмний соёлынхоо түүхэнд бүтээн цогцолсон хөгжмийн уран сайхны бүтээл арвин баян өв сантай юмаа. Эл баялаг өв сан Монголын хөгжмийн ардын билгийн нэн эртнийхээс авахуулаад, тун саяхны дурсгалыг хамран баггаасан элдэв олон зүйл хэлбэрийн дээжсээр бүтэж бүрэлдсэний дээр ер нь хөгжмийн урлагийг Монголын малчин нүүдэлчин ард түмэн өнө эрт өглөө түүхийн дээр үеэс өдөр тутмынхаа аж амьдралгад гүнзгий бөгөөд түгээмэл нэвтрүүлж, амь зуулга ажил үйлсий...